Танилцуулга:
Их дээд сургуулийн оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулж, практик дадлага олгох, бизнесийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болох зорилгод нь дэмжлэг үзүүлэх үүднээс М-Си-Эс Холдинг болон харъяа компаниудад амжилттай суралцаж буй 3-4-р курсын оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож, улмаар чадварлаг төгсөгчдийг ажилд авдаг.
Дараах мэргэжлийн оюутнууд дадлага хийх боломжтой. Үүнд:
- Компанид шаардлагатай байгаа мэргэжлийн ажиллах хүчин
- Эрэлт хэрэгцээ ихтэй бөгөөд ховор байдаг мэргэжилтэн
- Тухай суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээрээ болон сургуульдаа шилдэг, чадварлаг оюутан гэж хүлээн зөвшөөрөгдсөн /тухайлбал тодорхой шалгуурыг даван тэтгэлэг хүртсэн гэх мэт/
Хэрэв оюутан дадлагын хугацаанд ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж ажилласан тохиолдолд дараах боломжуудыг олж авна. Үүнд:
- Ажилласан хугацаанд ногдох цалин, урамшуулал олгох
- Сургууль төгсөхөд нь ажлын байраар хангах санал тавих
- Сургуулиа төгсөх хүртэл хагас цагаар ажиллуулах
- Судалгааны ажил болон ажил гүйцэтгүүлэх гэрээгээр ажил санал болгох
- Дипломны дадлага хийх
- Сургалтын тэтгэлэгт хамруулах гэх мэт.
Дадлагын оюутны бүрдүүлэх материал
- Дадлага хийлгүүлэхийг хүссэн сургуулийн албан бичиг
- Тухайн оюутны суралцах хугацааны дүнгийн жагсаалтыг баталгаажуулсан сургалтын албаны тодорхойлолт
- Дадлагын удирдамж
- Оюутныг тодорхойлж чадахуйц бусад материал /Анкет болон бусад/
Та оюутны анкетыг бөглөхийг хүсвэл анкетын загварыг хэвлэж аваад бөглөх боломжтой. АНКЕТЫН ЗАГВАР