КОМПЬЮТЕР, БИЗНЕС ТОНОГ
ТӨХӨӨРӨМЖИЙН ГАЗАР


 

САНСРЫН ӨГӨГДЛИЙН ХОЛБООНЫ ГАЗАР


 

СИСТЕМ ИНТЕГРАЦЧЛАЛ,
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ГАЗАР


 

ТЕХНИК ТУСЛАЛЦАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАЗАР


 
 

М-Си-Эс Электроникс ХХК-ийн Компьютер, Бизнес Тоног Төхөөрөмжийн Газар нь гэрийн болон албан хэрэгцээний компьютерийн иж бүрэн систем, бусад тоног төхөөрөмжүүдийг оновчтой шийдэл, өргөн сонголттойгоор бүхий л түвшний хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэн санал болгож байна.

 

М-Си-Эс Электроникс компанийн бизнесийн үндсэн нэгжүүдийн нэг болох Сансрын Өгөгдлийн Холбооны Газар нь 2001 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Хэрэглэгчдэд Орбитнэт гэсэн брэнд нэрээр үйлчилгээгээ хүргэдэг.
 
М-Си-Эс  Электроникс ХХК-ийн Програм Хангамжийн хэлтэс нь захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн програм хангамжийн шийдлийг боловсруулан нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх зорилготой ажилладаг.
 
Доктор Компьютер төв нь компьютер, түүний дагалдах хэрэгсэл, бүх төрлийн хэвлэгч гэх мэт мэдээллийн технологийн (МТ) бүх төрлийн бүтээгдэхүүний гэмтлийг найдвартай сэлбэг хэрэгслээр засварлаж, түргэн шуурхай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэдэг.
 
  дэлгэрэнгүй...   дэлгэрэнгүй...   дэлгэрэнгүй...    

 

Canon корпорацийн захирал ноён Озава Монголд айлчлав.. 2010-07-17

Өнгөрөгч Бямба гарагт Canon корпорацийн Азийн орнуудын үйл ажиллагаа эрхэлсэн захирал ноён Хидэки Озава төлөөлөгчдийнхөө хамт манай улсад айлчлан ирэв. Тэрбээр М-Си-Эс Электроникс компанийн урилгаар манай улсад зочилж байгаа бөгөөд энэ нь Canon корпораци болон М-Си-Эс Электроникс компанийн хамтын ажиллагааны түүхэн дэх томоохон хэмжээний айлчлал болов.

Ноён Озава нь Монголд хийж буй айлчлалынхаа эхний өдөр М-Си-Эс Электроникс компаниар зочилж, Canon корпорациас цаашид Монголын зах зээлд барих бодлого, шинэ бүтээгдэхүүний чиг хандлага, хэтийн төлөвлөгөөгөө хэлэлцсэнээс гадна, Canon-ын Монгол дах салбар дэлгүүр болох Canon төвийн үйл ажиллагаатай танилцан, Монгол хэрэглэгчидтэйгээ уулзалдаж, санал солилцсон юм.

Canon корпорацийн төлөөлөгчид нь тус өдөр зохион байгуулагдсан “Canon Инээгээрэй–Шилдэг гэрэл зураг 2010” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцож, нийт мэрэгжлийн болон гэрэл зураг сонирхогчдод цаашдын уран бүтээлд амжилтыг ерөөн, М-Си-Эс Электрониксын төлөөлөгчидтэй хамтран тус тэмцээний тэргүүн байрын 5 эздэд шагналуудыг гардуулан, үнэ бүхий дурсгалын зүйлсийг нийт оролцогчдод өгөв. Түүнчлэн Canon Төвөөс нийт хэрэглэгчдийнхээ дунд 1 сарын хугацаанд зарласан Минийх мэдээж Canon” сугалаат худалдааны азтануудыг тодруулж, 2 хэрэглэгчийг Байгал далай руу аялах эрхийн бичгээр шагнав.

Сонирхуулахад Canon нь дэлхийн офисын тоног төхөөрөмжийн зах зээлийн 18%, мэргэжлийн камерны зах зээлийн 45%-ийг дангаар нийлүүлдэг юм байна. Энэхүү дэлхий дахинд чанараараа танигдсан брэндийн Монгол дах цорын ганц албан ёсны дистриьбютер М-Си-Эс Электроникс компани нь тус брэндийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын хэрэглэгчиддээ найдвартай хүргэн, глобал брэндийн нэр хүндийг Монголын зах зээлд өндөрт өргөн ажиллах хүндтэй үүргийг 9 жилийн турш амжилттай хэрэгжүүлж байгаа юм.